Намрын тарилтаар дөрвөн төрлийн 8000 мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-13 20:40:31

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Үндэсний хэмжээнд мод тарих өдөрт жил бүр зохион байгуулалттай оролцдог уламжлалтай. Энэ оны намрын мод тарилтын ажлыг Буянт голын дагуу тарьж байна.

Ховд аймгийн хэмжээнд энэ намар 8000 орчим шар хуайс, улиас, бургас, чацарганы зэрэг дөрвөн төрлийн мод шинээр нэмж тарьж байна. Аймгийн төвд шинэ Дулааны станцын чиглэлд нөхөн сэргээх байдлаар 10 га газар мод тарихаар өнөөдөр төр, хувийн хэвшлийн байгууллагууд ажиллаж байна. Тус аймгийн ЗДТГазар, сургууль, цэцэрлэг зэрэг төсвийн байгууллагууд Буянт гол дагуу мод тарьж байна.

Өнгөрсөн хаврын мод тарилтаар тус аймаг 23,0 мянган мод тарьсан юм. Харин Үндэсний хэмжээний мод тарих ажлын хүрээнд сүүлийн  найман жилд нэг жилд 20,0 мянган мод тарьсан гэж тооцоход нийтдээ 400,0 мянган мод тариад байгаа ба модны ургалт, арчлалт 75 хувьтай байна.         

                                                     А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ