Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сэтгүүлч Б.Оюунгэрэл сонгогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
183@montsame.mn
2018-10-13 13:48:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эмэгтэйчүүдийн холбоо (МЭХ)-ны чуулганаас сэтгүүлч Б.Оюунгэрэлийг тус холбооны ерөнхийлөгчөөр сонгов. Тэрбээр CHUHAL.mn сайтын ерөнхий захирал бөгөөд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Мэдээллийн Сайтуудын Ассоциацын тэргүүнээр ажиллаж байв.

МЭХ -ны ерөнхийлөгчид өмнөх ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг, Б.Оюунгэрэл, Н.Золзаяа, Д.Энхжаргал нар өрсөлдөхөөр хүсэлтээ ирүүлсэн бөгөөд Н.Золзаяа, Д.Энхжаргал нар нэрээ татаж, Ж.Эрдэнэчимэг, Б.Оюунгэрэл нар өрсөлдсөн. Нийт 143 төлөөлөгч саналаа өгснөөс Б.Оюунгэрэл 82 гишүүний, Ж.Эрдэнэчимэг 61 гишүүний санал тус, тус авчээ.

МЭХ-ны шинэ ерөнхийлөгч Б.Оюунгэрэл "Монголын эмэгтэйчүүдийн холбоог олон нийтэд нээлттэй байгууллага болгохоос гадна, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг хүчирхийлэлтэй тэмцэх үйлсээр ажлаа эхлүүлнэ" гэв. Энэ удаагийн хуралдаанаас Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь дүрмийн шинэчлэл хийсэн нь чуулганы томоохон ололт байлаа гэдгийг төлөөлөгчид онцолж байна.

Холбоотой мэдээ