Даваа гарагт нийслэлийн ажил 09 цагаас эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-10-13 20:56:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гарган, хотын төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. Замын ачааллыг бууруулах зорилгоор ажлын цагийг 09.00 цагт эхлэхээр тогтоосон байна. Тус хуваарь энэ сарын 15-ны даваа гаригаас эхлэн ирэх оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл мөрдөгдөх юм.

Холбоотой мэдээ