Э.Цэрэндулам самбо бөхийн өсвөрийн дэлхийн аварга болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/.Гүрж улсын нийслэл Тбилис хотноо энэ сарын 12-нд самбо бөхийн Залуучуудын болон өсвөрийн ДАШТ эхэлж, охидын 68 кг-д Энхчимэгийн Цэрэндулам дэлхийн өсвөрийн аварга боллоо.
Тус тэмцээнд манай улсаас 24 бөх хүч сорьж байна. Багийг гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр, дасгалжуулагч Алтантуяа нар, ажиллаж байгаа бол гавьяат тамирчин, олон улсын шүүгч Х.Батхишиг шүүгчээр оролцож байна.
Эхний өдөр залуучуудын ДАШТ-ий эрэгтэй 48, 60, 75 кг, эмэгтэй 40, 52, 65 кг, өсвөрийн ДАШТ-ний хөвгүүдийн 48, 62, 82 кг, охидын 44, 56, 68 кг жингийн барилдаан боллоо. Залуучуудын ДАШТ-ий эрэгтэй ангиллын 48 кг-д Кадербекийн Ёлк хүрэл, эмэгтэй ангиллын 65 кг-д Ховд аймгийн бөх Отгонбаярын Саруул мөнгө, өсвөрийн ДАШТ-ний хөвгүүдийн 82 кг-д Мөррэнцэнгийн Баттулга хүрэл медаль хүртжээ.