Сод-Эрдэм сургууль хүүхдийн хөгжил хамгааллын жишиг сургууль болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-10-15 11:52:04

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сод-Эрдэм сургууль хүүхдийг боловсрол эзэмших явцад нь болон гэр бүлийн орчинд яаж хамгаалах талаар олон сайн туршлага бий болгохыг зорьж байна.

Жишиг сургууль болох үйл ажиллагаа эцэг, эхчүүд, багш, сурагчдын хамтын оролцоонд тулгуурлах бөгөөд хүүхэд бүрт ээлтэй орчинг бүрдүүлэхээрээ чухал юм. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүүхэд тус сургуульд ороход 1-3 давхар хүртэл саадгүй явах зам бүхий орчин бүрдүүлж шийдсэн, хүүхэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээллээр хангагдсан, охидод ээлтэй орчин бүрдүүлэх зэрэг олон бүтээлч ажил өрнөх ажээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 778 сургуулиас 30 сургуулийг үндэсний хэмжээнд сонгож хүүхдийн хөгжил хамгааллын жишиг сургууль болгох ажил эхэлсэн бөгөөд Хөвсгөл аймгаас дээрх Сод-Эрдэм сургуулийг сонгожээ. 

                                                                       Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ