Мөрөн сумын есөн баг орчин үеийн шийдэл бүхий гэрэлтүүлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-10-15 11:43:49

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Мөрөн сумын “Гэрэлтэй Мөрөн” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 1,3 тэрбум төгрөгөөр багуудыг гэрэлтэй болгох бүтээн байгуулалтын ажлын зарим нь дуусч улсын комисст хүлээлгэн өглөө. Амьдрах орчноо сайжруулах нэрлэсэн жилийн хүрээнд Мөрөн сумын 9 багт гэрэлтүүлгийг суурилуулсан бөгөөд үлдсэн 5 багт ирэх онд хийж дууссанаар Мөрөн сумын бүх баг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болох юм.

Өнөөдрийн байдлаар Мөрөн сумын 1-р багт 452, 4-р багт 242, 6-р багт 170, 7-р багт 226 гэрэл суурилуулаад байна. Суурилуулсан гэрэл нь эрчим хүчний хэмнэлттэй лед толгойтой, орчин үеийн шилдэг ололттой алсын удирдлагатай интернэттэй орчинд хаанаас ч удирдах боломжтой төдийгүй хамгаалалт сайн программаар өөрийгөө хаана алдаа гарч байгааг хянах боломжтой мэдээлэл нь тогтмол өөртөө ирдэг сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийгджээ. Мөрөн сум орчин үеийн гэрэлтүүлэгтэй болсноор гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд болон хүүхдүүд орой үдшийн цагаар явахдаа айхгүй, аялал жуулчлалын тулгуур төв учраас зорин ирж байгаа гадна дотны иргэдэд таатай орчин бүрдэх зэрэг олон ач холбогдолтой ажээ.

                                                                          Б.Гантуяа 

Холбоотой мэдээ