БНХАУ, Малайз, Таиланд цэргийн хамтарсан сургуулилт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-14 16:05:21
twitter.com/Nyamkanmk

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ, Малайз, Таиландын Зэвсэгт хүчнүүд энэ сарын сүүлээр цэргийн хамтарсан сургуулилт хийхээр тохиролцсон гэж БНХАУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв.


“Энх тайван ба нөхөрлөл 2018” нэртэй цэргийн сургуулилт 10 дугаар сарын 20-29-ны хооронд Малайзын хоёр муж болон тус улсын эргээс холгүй далайд болно гэж мэдэгдэлд дурджээ.


БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн 692 албан хаагч, тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоц, нисдэг тэрэг тээвэрлэгч хоёр хөлөг онгоц, гурван “Ил-76” тээвэрлэгч нисэх онгоц, хуягт дөрвөн машин оролцох ажээ.


Энэхүү цэргийн сургуулилт нь Өмнөд Хятадын тэнгист энх тайван, тогтвортой байдлыг хадгалж, гурван орны хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой бөгөөд ямар нэг улсыг чиглэсэн үйл ажиллагаа биш юм гэж яам мэдэгдэлдээ онцоллоо.

Холбоотой мэдээ