“Сэтгэлийн анир” сэтгэл зүйн боловсрол олгох төсөл төрийн байгууллагуудад хэрэгжинэ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2018-10-15 12:25:40
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт анх удаа өсвөр насны хүүхдэд сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Сэтгэлийн анир” төсөл 2017-2018 оны хичээлийн жилд хэрэгжсэн.  Төслийн  багийнхан гарсан үр дүнгээ Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагналаа.

Ерөнхий боловсролын 24 сургуулийн 5000 гаруй сурагчдад гурван сэдвийн хүрээнд сургалт явуулахын сацуу 4724 сурагчаас сэтгэл зүйн чиг хандлагыг тодорхойлох судалгаа авсан байна. Мөн 1200 орчим сурагч ганцаарчилсан зөвлөгөө авчээ. Зөвлөгөө авсан хүүхдүүдийн дийлэнх нь гэр бүлийн салалт, үл ойлголцолтой холбоотой байсан  бөгөөд энэ нь хүүхдэд хэрхэн хүнд тусч байгаа талаар сэтгэлээ хуваалцсан байна. Иймд 2018-2019 оны хичээлийн жилд уг төслийг үргэлжүүлэхдээ багш болон эцэг, эхчүүдтэй уулзахын зэрэгцээ төрийн байгууллагын ажилтнуудад сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх гэнэ.  

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ