Сурагчдын дундах “Үе тэнгийн дарамт”-ыг дэвжээ тэмцээнээр илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-15 18:30:04

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд “Үе тэнгийнхний дарамт” дэвжээ тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрөрө зохион байгууллаа.

Тэмцээнд Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий, Уянга сумдын ЕБС-ийн 11, 12 дугаар ангийн сурагчид оролцож, үе тэнгийнхний дарамт шахалтаас урьдчилан сэргийлэх, хүүхэд залуучуудын санаа бодлыг эцэг, эх, багш, нийгмийн ажилтнуудад хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх  зорилгоор “Хүүхдийн эрхийн тухай” хууль, “Хүүхэд хамгааллын тухай” хууль, “Хүүхдийн эрхийн тухай конвенци”-н хүрээнд мэдлэг оюун, ур чадвараа сорьжээ. Сурагчдын дунд нэгнийгээ зодох дээрэлхэх, мөнгө нэхэх, арьс өнгө, хувцас хунараар ялгаварлах гээд дарамт шахалт багагүй байдгийг тэмцээнээр илэрхийлж байлаа.

Тэмцээний тэргүүн байрыг Уянга сумын 1-р сургуулийн “Уянга-1” баг, дэд байрыг Арвайхээр сумын Мэргэд сургуулийн “Хандлага нэрэгч” баг, гутгаар байрыг Хархорин сумын 2-р сургуулийн “Онлайн” баг, тусгай байрыг Арвайхээр сумын 4-р сургуулийн “Ирээдүйн баатрууд” баг тус тус эзлэсэн юм. Мөн “Уянга-1” багийн ахлагч Г.Ганчимэг, “Хандлага нэрэгч” багийн ахлагч Баярцогт,  “Онлайн” багийн багийн ахлагч Б.Билгүүнтулга, “Онлайн” багийн гишүүн А.Нэмүүлэн нар шилдэг оролцогчдоор шалгарав. Тэмцээний шагналын сан нэг сая төгрөг аж.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ