ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу албан ёсоор айлчлан ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-10-15 12:50:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу ирэх пүрэв гариг буюу 10 дугаар сарын 18-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнгөрөгч 4 дүгээр сард ОХУ-д болсон Олон улсын аюулгүй байдлын Москвагийн бага хуралд оролцох үеэр армийн генерал С.Шойгуг Монгол Улсад айлчлахыг урьсан билээ. Монгол Улс ОХУ-тай батлан хамгаалахын салбарт нягт хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн бөгөөд боловсон хүчин бэлтгэх, цэрэг техникийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд хойд хөрш байнга туслалцаа үзүүлж ирсэн түүхэн уламжлалаа сэргээж, цаашид хамтран ажиллахад  ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгугын айлчлал чухал ач холбогдолтой билээ.

Холбоотой мэдээ