Үндсэн чиглэлийн явцыг 84.5 хувиар дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-16 14:58:27

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг эдийн засгийн хөгжлийн бодлого, хүн амын хөгжил, нийгмийн бодлого, нутгийн захиргаа, хууль эрх зүйн ажил үйлчилгээ гэсэн гурван бүлгийн 215 арга хэмжээг боловсруулан, батлуулж хэрэгжилтийг ханган ажиллажээ.
Үндсэн чиглэлийн биелэлтийн явцад аймгийн ИТХ-ын Бодлогын хороод санал дүгнэлтээ өгч хэлэлцсэнээр Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн явцыг 84.5 хувьтай гэж дүгнэн хүлээгдэж буй зорилтуудыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгав.

Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн явцын талаарх мэдээллийг энэ сарын 12-нд хуралдсан аймгийн ИТХ-ын XI хуралдаанд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог танилцуулсан юм.  

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ