Узбекистаны хүн ам сүүлийн 60 жил тасралтгүй өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-15 15:40:16
twitter.com/Nyamkanmk

ТАШКЕНТ. /Xinhua/. Узбекистаны нийт хүн ам 10 дугаар сарын 1-ны байдлаар 33.09 саяд хүрсэн нь өнгөрсөн оныхоос 1.3 хувиар өссөн үзүүлэлт боллоо гэж тус улсын Статистикийн хороо мэдэгдлээ.


Узбекистаны нийт хүн амын 50.6 хувь буюу 16.73 сая хүн хот суурин газар оршин суурьшдаг бол 16.36 сая хүн хөдөө орон нутгаар оршин суудаг ажээ.


Харин тус улсын нийслэл Такшент хотын оршин суугчид энэ оны эхэн үеийнхээс 1.3 хувиар өсч, 2.5 саяд хүрчээ.


Узбекистаны хүн ам сүүлийн 60 жилийн хугацаанд тасралтгүй өсч байгаа билээ. 1950-иад онд тус улсын хүн ам 6 орчим сая байсан бол өнөөдөр 33 сая хүрсэн байна.

Холбоотой мэдээ