Цагдаагийн албан хаагчийг дайрч зугтсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2018-10-15 18:34:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн тээврийн хэрэгслээр дайрч гэмтээн зугтсан хэрэг гарлаа.

Тус дүүргийн “Япон цогцолбор”-ын орчим 11.30 цагийн үед болсон тус хэргийг үйлдсэн этгээдүүд тээврийн хэрэгслээ орхин “Гүнт” уул руу явганаар бүгсэн байж болзошгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Үүргээ гүйцэтгэж байсан цагдаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтсийн албан хаагч бөгөөд биеийн байдал хүнд байгаа гэнэ. Уг хэргийг 45 настай  Бадамын Энхбаяр, 25 настай Түвдэндоржийн Лундаа нар үйлдсэн байж болзошгүй бөгөөд тэднийг  эрэн сурвалжилж байна. Б.Энхбаяр нь Залилангийн хэргээр мөрдөн шалгах ажиллагааны үед оргон зайлж эрэн сурвалжлагдаж байсан этгээд аж. Эдгээр иргэдийн мэдээллийг 102 дугаарын утсаар цагдаагийн байгууллагад мэдээлэхийг хүсэв.



Холбоотой мэдээ