Тавдугаар цэцэрлэгээс зорилтот бүлгийн өрхөд тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-15 18:11:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас баталсан "Нэг өрх-Нэг ажлын байр" хөтөлбөр болон "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил"-ийн хүрээнд Арвайхээр сумын тавдугаар цэцэрлэгээс зорилтот бүлгийн өрхөд тусламж үзүүллээ.

Цэцэрлэгийнхээ эцэг, эхчүүдийн дунд “Нэг хэрчим мод-Нэг тор нүүрс” аяныг өрнүүлж,  хуримтлуулсан мод, нүүрсийг 3 дугаар багийн иргэн Т.Сосорбурамынд хүргэж өгсөн юм. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйгээр өрх толгойлуулсан энэхүү айл найман бүлтэй бөгөөд гурван нялх хүүхэдтэй эгч дүүс амьдардаг аж. Тэд сэтгэл гарган дэмжлэг үзүүлсэн тавдугаар цэцэрлэгийн хамт олон, эцэг эхчүүдэд баярлаж талархснаа илэрхийлж байлаа.

Тус цэцэрлэгийн 120 гаруй эцэг, эхээс 200 гаруй мянган төгрөгийн түлээ нүүрс цугласан байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ