Хөдөлмөр эрхлэх чиглэлээр олгож буй зээлд хяналт хэрэгтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-16 14:49:50

Ховд/МОНЦАМЭ/. Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлийн хурал энэ сарын 15-нд Нутгийн удирдлагын ордны хурлын өрөөнд боллоо. Хуралд аймгийн Засаг дарга, Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав болон зөвлөлийн гишүүд оролцов.

Хурлын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлийг шинэчлэн зохион байгуулсан захирамжийг танилцуулж, аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-ны ажлын хэрэгжилт, үр дүн, дүгнэлтийн талаар хэлэлцэж, санал солилцов.

Энэ үеэр зөвлөлийн гишүүд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, залуучуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарах, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд олгож буй зээлд хяналт тавих, нийгмийн салбарын байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, залуучуудын хандлагыг өөрчлөх, ажил олгогч ба ажилтнуудын хариуцлагыг өндөржүүлэх, ажилгүй иргэдийг бүртгэлжүүлэх аян зохион байгуулах зэрэг санал гаргав.


                                                                                                                                А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ