Францад үерийн улмаас амиа алдагсдын тоо 13 хүржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-10-16 10:26:43

ПАРИС. /Xinhua/. Францын өмнөд нутгийн Оде мужид үүссэн үерийн гамшгийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 13 хүрсэн тухай тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч даваа гарагт албан ёсоор мэдээлэв.


Аврах албаны ажилтнуудын мэдээлснээр, Требес дүүрэгт 9 хүн, Вильгайанк тосгонд 2 хүн, Вильярдоннель дүүрэгт нэг гэлэнмаа, Вильялье дүүрэгт нэг хүн амиа алдсан аж. Түүнчлэн амиа алдсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй байгаа юм.


Францын засаг захиргаанаас Пезенс дүүргийн 1000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан бөгөөд байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн ард иргэдийг орон гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн байна.


Үерийн гамшигт нэрвэгдсэн мужид аврах албаны 750 ажилтан, 160 цагдаа болон 7 нисдэг тэрэг ажиллаж байгаа ажээ. Францын цаг уурын “Meteo France” агентлагаас үерийн гамшгийн эрсдийг тооцоолсны дүнд, Оде мужид түгшүүрийн улаан түвшин зарласан бөгөөд бусад 6 нутаг дэвсгэрт түгшүүрийн улбар шар түвшин тогтоогоод байгаа юм. 



Холбоотой мэдээ