Шагналын мөнгөөрөө 15 өрхөд түлшний мод бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-10-16 13:53:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Иргэдийн спортын наадам-2018” тэмцээнд Мөрөн сумаа төлөөлөн оролцсон тамирчид нийлбэр дүнгээр тэргүүлж цом 900,000 төгрөгөөр шагнуулсан байна.


Тэд тэмцээний шагналын сангийн мөнгө болох 900,000 төгрөгөө тусламж дэмжлэг зайлшгүй хэрэгтэй зорилтот бүлгийн Мөрөн сумын 15 өрхийн 76 иргэнд 150 шуудай түлээ, хүүхдүүдэд нь хичээлийн хэрэгсэл авч өгчээ.



Тамирчид хөлс, хүч шингэсэн шагналын мөнгөө нийгмийн сайн үйлсэд зориулсанд олон иргэд талархаж буйгаа хэлж байлаа.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ