“Малчдын хөгжлийн чуулган” болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-10-16 13:29:09

Архангай /МОНЦАМЭ/Архангай аймгийн Тариат сум 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулж малчдын зөвлөгөөнөө Малчдын хөгжлийн чуулган” сэдвийн дор тав дахь жилдээ зохион байгууллаа.

Зөвлөгөөний үеэр сумын Засаг дарга Г.Алтан-очир “Оюунлаг Тариат” дэд хөтөлбөрийн тухай, МУСГЗ цаг уурч, сэтгүүлч Д.Шагдарсүрэн байгаль шинжих уламжлалт арга сэдвээр, МУГЖ Д.Сосорбарам “Өөрийгөө мэдэхүй” сэдвээр тус тус илтгэл тавьж, малчидтай  ярилцсан байна. Мөн гавьяат жүжигчин Д.Сосорбарам “Би өөрөө” дуун цэнгүүнээ толилуулжээ

Чуулганаар шилмэл мал, цагаан идээний үзсгэлэн худалдаа зохион байгуулж шилдгүүдийг шалгаруулснаас гадна мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан малчдыг салбарын шагналаар шагнаж, ноос боловсруулах үйлдвэртэй танилцуулахын зэрэгцээ “Оюунлаг Тариат” сумын дэд хөтөлбөрийн хүрээнд тохижуулсан “Номын сан”-гийн нээлтийг хийжээ. Чуулганд Тариат сумын 200 гаруй малчин оролцов.

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ