Талуудын оролцооны зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-10-16 15:09:47

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Орхон-Чулуут голын сав газрын талуудын оролцооны зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг энэ сарын 14-15-нд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд зохион байгууллаа. 

Сургалтаар Усны тухай Монгол Улсын хууль, эрх зүйн орчин, усны бохирдлын асуудал, усны хяналт шинжилгээ, мэдээллийн сан, уул уурхайн усны менежментийн тухай ойлголт, оролцооны сайн туршлагууд, Орхон голын сав газрын байгалийн нөхцөл, усны нөөцийн бүрэлдэн тогтох онцлог, Орхон сав газрын усны нөөцийн өнөөгийн болон цаашдын хэрэглээний төлөв, тулгамдсан асуудал, Чулуут голын сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсуулах судалгаан ажлын талаар талууд санал солилцлоо.

Талуудын оролцооны зөвлөлийн гишүүдэд Байгаль орчин аялал жуулчлалын яамны Сав газрын удирдлагын хэлтэс, “2030 усны нөөцийн бүлэг”, “Стратеги аюулгүй байдал, судалгааны хүрээлэн” ТББ, “Цэнгэг усны хүрээлэн” ТББ, Австралийн Засгийн газрын “Sustianability” ТББ зэрэг байгууллагууд сургалт мэдээлэл өгсөн юм.



Мөн зөвлөлийн гишүүд, сав газрын захиргааны мэргэжилтнүүд, сургалт зохион байгуулагч байгууллагуудтай хамтран Эрдэнэбулган сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт орших Жамганы булгийн эх ундаргыг хамгаалах зорилгоор хашаа барьж, гүүр хийж, анхааруулгын самбар байршуул
жээ.


Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ