Сэтгүүлч Хашогги мэдүүлэг өгөх үеэрээ амиа алдсан гэдгийг хүлээн зөвшөөрч магадгүй байна

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-16 12:12:32

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггиг мэдүүлгийн үеэр амиа алдсаныг тус улсын эрх баригчид хүлээн зөвшөөрч магадгүй байгаа тухай телевизийн “CNN” суваг мэдээлэв.


Энэ талаархи мэдээллийг тус телевиз хоёр эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, сэтгүүлч Хашогги Туркийн Истамбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын газар мэдүүлэг өгөх үеэрээ амиа алджээ. Эх сурвалжийн мэдээлэлд энэ хэрэг нь сэтгүүлч залууг зориуд хөнөөх гэсэн оролдлого биш болох талаар дурдагдсаныг “СNN” телевиз тодруулжээ.


Хашогги золгүй явдлын хохирогч болсон бөгөөд түүнийг Истамбулд баривчлан саатуулж, мэдүүлэг аван Саудын Араб руу нууцаар хүргэх үүрэг авсан этгээдийн хайхрамжгүй байдлаас үүдэн хохирсон гэдэг дүгнэлтийг сэтгүүлчийн үхлийн учир шалтгааны талаархи тайланд дурдсан байна. Эцсийн мөчид Саудын Арабын эрх баригчид тайланг засварлаж, баримт бичгийг эцсийн байдлаар танилцуулахдаа үйл явдлын тэс өөр хувилбарыг танилцуулж магадгүй гэж “CNN” телевиз мэдэээлжээ. 

Холбоотой мэдээ