Газрын доорх усны хяналтын цооногийг хүлээж авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-10-16 13:45:40

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Орхон Чулуут голын сав газрын захиргаа Туул голын сав газрын захиргаанаас газрын доорх усны хяналтын 11 цооногийг энэ сарын 14-нд хүлээн авлаа.

Цооногийг Монгол Улсын Засгийн газар, Нидерландын вант Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн “Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь" төслийн хөрөнгөөр хийсэн байна.

Газрын доорх усны хяналтын цооногт түвшин хэмжигч, даралт хэмжигч багаж суурилуулснаар усны түвшин, даралт, температур зэрэг үзүүлэлтийг тодорхойлох боломжтойгоос гадна олон жилийн мэдээллийг цуглуулж, боловсруулж газрын доорх усны түвшний хэлбэлзлийг харж болох аж.

Мөн усны хэрэглээний ашиглалтыг тодорхойлж болох гэнэ. Орхон Чулуут голын сав газрын харьяанд нийт 14 хяналтын цооног байдаг. Үүнээс Батцэнгэл, Өлзийт, Эрдэнэбулган суманд нийт таван хяналт шинжилгээний цооног бий.

Б.Гэрэлт-Од   

Холбоотой мэдээ