Интерпол болон Африпол хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-16 13:01:07

МОСКВА. /ТАСС/. Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага /Интерпол/ болон Цагдаагийн хамтын ажиллагааны Африкийн  холбооны механизм /Африпол/ хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт ирэх оны 1 дүгээр сард гарын үсэг зурна. Энэ тухай Африкийн холбооны энх тайван, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн комиссар Смаил Шерги мэдэгджээ.


Тэрбээр Африполын Ерөнхий Ассамблейн арга хэмжээнд оролцож байгаа аж. Энэ ажилд Африкийн цагдаа, хүчний байгууллагын удирдагчид, олон улс хийгээд бүс нутгийн төлөөлөгчид оролцож байгаа юм байна. Төлөөлөгчид хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг болон террорист бүлэглэлүүдийн эсрэг үйл ажиллагаа явуулах асуудлыг хэлэлцэж байгаа аж. Өнгөрсөн онд Африпол боловсон хүчин бэлтгэж, тэднийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр ханган, олон улсын болон бүс нутгийн байгууллагуудтай харилцаа тогтоосноор томоохон амжилтанд хүрсэн гэж Шерги ярьсан байна. 

Холбоотой мэдээ