Д.Пүрэвдоржийн нэрэмжит яруу найргийн наадамд С.Ууганбаяр түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-10-16 12:23:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн 85 жилийн ойд зориулсан “Хөх үндэсний гал” яруу найргийн наадмын тэргүүн байрыг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч С.Ууганбаяр эзэллээ.

Наадамд хот, орон нутгийн 21 яруу найрагч шүлгэн хүлгээ сойсноос дэд байрыг “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Н.Гантулга, гутгаар байрыг “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа, дөрөвдүгээр байрыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баттулга, тавдугаар байрыг Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Э.Гантулга нар эзэлсэн байна.

Тус наадмыг Монголын зохиолчдын эвлэл, Монголын уран зохиолын академи, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын Тамгын газар, Бүрд сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, “Дэндэвийн Пүрэвдорж” сан, “Үй цай” сургуулиас хамтран зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ