Улс хооронд зорчигч тээврийн үйлчилгээ нэвтэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-10-16 13:38:59

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт улс хоорондын зорчигч тээврийн шинэ чиглэл бий боллоо. Монгол Улсын авто тээврийн төлөөлөгчид болон ӨМӨЗО-ны Зам, харилцаа, тээврийн танхимын төлөөлөгчдийн 32 дахь удаагийн ээлжит уулзалтаар Монгол Улсын Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт, БНХАУ-ын Ганц мод боомт чиглэлд улс хоорондын тогтмол зорчигчийн тээврийн үйлчилгээ эхлэхээр тогтсоны дагуу тээврийн үйл ажиллагаа энэ сарын 11-нээс өдөр эхэлжээ.

Улс хоорондын тогтмол зорчигчийн тээврийн үйлчилгээг эхэлснээр иргэдэд стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тогтмол цагийн хуваарийн дагуу ая тухтай үйлчилгээ хүргэх нөхцөлийг бүрдүүлж байна.  Тээврийг Монголын талаас “Их говийн Эрдэнэс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юүн” ХХК өдөр бүр 08:00, 10:00, 14:00, 16:00 цагаас тогтмол гүйцэтгэж байна. Авто тээврийн үндэсний төвийн Цогтцэций салбарт уг чиглэл харъяалагдаж байгаа юм.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ