Мөрөн суманд түлээний үнэ эрс өсчээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2018-10-16 13:49:55

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хүйтний улирал эхэлж байгаа үед Мөрөн суманд түлээний үнэ ханш эрс өсчээ.

Ачааны "Портер" машины тэвш дүүрэн түлээ 250-270 мянган төгрөг, "Зил-130" машины тэвш дүүрэн түлээ 530-570 мянган төгрөг, "Маяти" машинаар ачсан түлээ 600 мянган төгрөгийн ханштай байна.


Түлээний эрхийн бичиг буюу иргэдийн хэлж заншсан гоожингийн үнэ нэмэгдээгүй боловч бензин шатахууны үнэ нэмэгдсэн нь үнэ өсөх шалтгаан болсон гэнэ. Иргэдийн хэрэглээний түлээний үнэ ханш өмнөх жилээс 100-120 мянгаар өссөн байна.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ