Ганшуунсухайт, ӨМӨЗО-ны Ганц мод боомтын хооронд зорчигч тээврийн автобус үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-16 14:30:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоос ӨМӨЗО-ны Ганц мод боомт чиглэлд энэ сарын 11-ны өдрөөс эхлэн зорчигч тээврийн үйлчилгээний автобус явж эхэллээ.

БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Зам харилцаа, тээврийн танхимын орлогч дарга Юн Вэн Жин, Монгол талаас Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дэд захирал Х.Баярхүү болон бусад албаныхан оролцсон зам, харилцаа тээврийн танхимын төлөөлөгчдийн 32 дахь уулзалтаар талууд уг асуудлаар хэлэлцэн зөвшилцөв.

Ийнхүү тус зорчигч тээврийн үйлчилгээ эхэлснээр иргэдэд стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тогтмол цагийн хуваарийн дагуу ая тухтай үйлчилгээг хүргэх нөхцөл бүрдсэн хэмээн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас мэдээллээ.

Тээвэрлэлтийг Монголын талаас “Их говийн Эрдэнэс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юүн” ХХК-иуд  дараах хуваарийн дагуу  үйлчилнэ.

Холбоотой мэдээ