“Google” компани Саудын Арабад болох хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-16 14:21:43

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги сураггүй алга болсон энэ үед хэд хэдэн компани Саудын Арабад болох хөрөнгө оруулалтын олон улсын бага хуралд оролцохгүй байхаар шийдсэн бөгөөд  тэдний дунд Google компани багтжээ. Энэ тухай телевизийн “CNBC” суваг мэдээлэв.


Тус телевизийн мэдээлснээр, уг арга хэмжээнд “Google” компанис үүлэн технологи хариуцсан хэлтсийн тэргүүн Дайен Грин оролцох ёстой байсан гэнэ. Саудын Арабын Эр-Рияд хотод энэ сарын 23-25-нд болох чуулга уулзалт Грин оролцох төлөвлөгөөгүй байгаа тухай “Google” компани батлан мэдэгдсэн хэдий ч ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргаж байгаагаа дурдаагүй байна.  


Үүний зэрэгцээ сүүлийн өдрүүдэд томоохон компанийн хэд хэдэд удирдагчид Саудын Арабад болох энэхүү бага хуралд оролцохоос татгалзсан байна. Тухайлбал JPMorgan Chase банкны ерөнхий захирал Жейми Даймон, автомашин үйлдвэрлэгч Ford компанийн захирлуудын зөвлөлийн дарга Уильям Форд, хөрөнгө оруулалтын BlackRock болон Blackstone компанийн тэргүүн Ларри Финк, Стив Шварцман нар оролцохоос татгалзсан байна.


Саудын Арабын эрх баригчдын бодлогыг шүүмжилдгээрээ алдартай сэтгүүлч Жамаль Хашогги бичиг баримт бүрдүүлэхээр энэ сарын 2-нд Туркийн Истамбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын газар руу явснаас хойш холбоо бариагүй юм. Түүнийг Дипломат төлөөлөгийн газрын байранд хөнөөсөн гэх хувилбарыг Туркийн цагдааа нар хэлэлцэж байгаа талаар “Ройтерс” агентлаг энэ сарын 6-нд мэдээлсэн бол Саудын Арабаас АНУ-д суугаа элчин сайд, хунтайж Халед бен Сальман бен Абдель Азиз Аль Сауд энэхүү мэдээллийг няцаасан юм. 

Холбоотой мэдээ