АНУ-ын хориг арга хэмжээний хариуд Оросоос зэвсэг худалдан авна гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-16 15:08:18

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Сэтгүүлч Жамаль Хашогги Туркт алга болсонтой холбоотойгоор Саудын Арабын эрх баригчидтай байгуулсан цэргийн гэрээгээ АНУ цуцалвал Саудын Араб Орос болон Хятадаас зэвсэг худалдан авч эхэлнэ гэж таамаглаж байгаагаа НАТО-гийн Нэгдсэн зэвсэгт хүчний ерөнхий командлагч байсан адмирал Жеймс Ставридис CNBC” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


"Ажлын байр зэрэг АНУ-ын Ерөнхийлөгчийн дурдсан эдийн засгийн асуудлуудыг тооцохгүй байсан ч хоёр улс цэргийн салбарт хамтран ажилладаг. Саудын Араб Америкийн зэвсгийг авахгүй бол эцсийн дүндээ Орос, Хятадаас зэвсэг худалдан авах болно” гэж Ставридис үзэж байгаа аж.


Сэтгүүлч Хашогги алга болсонтой холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеог Саудын Араб болон Турк руу явуулах ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийг тэрбээр эерэгээг үнэлсэн байна.

 

Холбоотой мэдээ