Тарианы чанарыг шалгах ажил Сэлэнгэ аймгаас эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-10-16 14:38:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ХХААХҮЯ-наас энэ намрын ургац хураалтын бэлтгэлийг хангахтай холбогдуулан МХЕГ болон мэргэжлийн холбогдох байгууллага хамтран үр тарианы чанарт шалгалт хийхээр Сэлэнгэ аймгаас эхэллээ.

Тус аймгийн МХГ-аас ирэх онд тариалах үрийн нөөц бүрдүүлэлт болон энэ оны ургацаас гурилын, спиртийн үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС)-гийн Хөтөл, Сэлэнгэ дэх салбаруудад хүлээн авч байгаа хүнсний улаанбуудайн хэмжээ, чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийж байна.


Тодруулбал, сортын хянан баталгаа хийсэн үрийн буудай болон хүнсний улаанбуудайг шинжлэн, баталгаажуулж чанар аюулгүй байдлын шаардлага хангаж байгаад үнэлэлт, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгаж байгаа аж.

Энэ сарын 10-ны байдлаар ТЭДС-ийн Хөтөл салбар 4531 тонн, Сэлэнгэ салбар 7354 тонн хүнсний улаанбуудайг хүлээн аваад байгаа талаар Ургацын штабаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ