Япончуудад ажил, сургууль дээрээ “уйлах хичээл” зааж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-10-16 14:58:45

МОСКВА. /РИА Новости/. Сурагчид болоод ажилтнуудын бухимдлыг тайлах, сэтгэцийн эрүүл мэндийг нь дэмжихийн тулд сургуулиуд, компаниудад явуулж буй “уйлах хичээл” Японд эрчээ авч эхэлсэн тухай “The Japan Times” сонинд мэдээлжээ.


Шинжээчдийн хэлж буйгаар, нулимс бол хуримтлагдсан стресс буюу сэтгэл санааны хямралаас өөрийгөө хамгаалах хэрэгсэл гэнэ.


Өөрийгөө “уйлах хичээлийн багш” гэж нэрлэсэн дунд сургуулийн багш Хидефуми Ёшида уйлахын ашиг тусын талаар ярьж, уйлж дотроо онгойлгон хямрал бухимдлаасаа салахад сургадаг байна. Түүний тайлбарлаж буйгаар, сэтгэл санаагаа тайвшруулахад унтах, инээхээс уйлах нь илүү үр дүнтэй.


Японд 50-аас дээш тооны ажилтантай компаниудад ажилтнуудаа сэтгэл санааны хямралын судалгаанд хамруулахыг үүрэг болгосон хууль 2015 оноос хэрэгжиж эхэлжээ. 

Холбоотой мэдээ