Ургац хураалт 75 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-16 15:23:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт тариа хураалтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар төмс 367.4 га талбайгаас 4036 тонн, хүнсний ногоо 205 га талбайгаас 2057 тонн, улаан буудай 1695 га талбайгаас 2251 тонн, ногоон тэжээл 1009 га талбайгаас 2529 тонн ургацыг хураан аваад байгаа аж.

Мөн жимс жимсгэнэ 184.6 тонныг хураан авчээ. Энэ жил ургацын болц оройтсоноос ихэнх тариалалт ногоон тэжээл рүү шилжих төлөвтэй байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ