АНУ-ын төсвийн алдагдал 2012 оноос хойших хамгийн дээд үзүүлэлтэд хүрэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2018-10-16 15:29:46

МОСКВА. /РИА Новости/. 2018 оны санхүүгийн жилд АНУ-ын төсвийн алдагдал 17 хувиар өсч, 779 тэрбум ам.долларт хүрсэн тухай тус улсын Сангийн сайд Стивен Мнучин, Цагаан ордны захиргаа-төсвийн газрын дарга Мик Малвейн нарын хамтран гаргасан тайлан мэдээнд дурджээ. 


Тайлан мэдээнээс үзэхэд, Америкийн Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй /ДНБ/ харьцах төсвийн алдагдал 3,9 хувиар өсч, 2012 оноос хойших хамгийн дээд үзүүлэлтэд хүрсэн байна.

Гэхдээ Америкийн засаг захиргааны энгийн иргэдэд чиглэсэн эдийн засгийн бодлого амжилттай хэрэгжиж байгаа болохыг тайлан мэдээнд онцлон тэмдэглэжээ. Тухайлбал, Трампыг Ерөнхийлөгч болсноос хойш АНУ-д дөрвөн сая ажлын байр шинээр бий болж, цалингийн бодит хэмжээ 1,4 хувиар өссөнөөс гадна ажилгүйдлийн түвшин буурсан байна.


Үүний сацуу уг баримт бичгээс үзвэл АНУ-ын төсвийн нийт зардал 3,2 хувиар буюу 127 тэрбум ам.доллараар өссөн бол орлого ердөө 14 тэрбум ам.доллар буюу 1,4 хувиар өсчээ. Тус улс батлан хамгаалахын салбарт илүү их хөрөнгө мөнгө зарцуулсан байна.


Төсвийн алдагдал цаашдаа өссөөр байх бөгөөд 2019 онд 981 тэрбум ам.долларт хүрнэ гэж тайлан мэдээнд тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ