Афганистаны умард нутагт болсон мөргөлдөөний улмаас олон цагдаа амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-10-16 15:57:47

КАБУЛ. /Xinhua/. Даваа гарагийн шөнө Афганистаны умард нутгийн Саманган мужид цагдаагийн ажилтнууд болон террорист “Талибан” бүлгийн босогчдын хооронд болсон мөргөлдөөний улмаас цагдаагийн 7 албан хаагч амь үрэгдсэн тухай тус мужийн цагдаагийн газраас мягмар гарагт мэдээлэв.


“Саманган мужийн цагдаагийн газрын даргын орлогч Хавани Тахари тэргүүтэй долоон цагдаа харамсалтайгаар амь үрэгдсэн ба үүний зэрэгцээ “Талибан” бүлгийн 30 гаруй босогч амь үрэгдэж, шархадсан” гэж цагдаагийн газрын хэвлэлийн албаны төлөөлөгч Мунир Рахими “Xinhua” агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.


Уг мөргөлдөөн нь энэ долоо хоногийн бямба гарагт буюу 10 дугаар сарын 20-нд болох парламентын сонгуулийг угтан Афганы Аюулаас хамгаалах хүчин террорист бүлгүүдийн эсрэг довтолгоогоо эрс нэмэгдүүлсэнтэй холбоотой ажээ.


Удахгүй болох сонгуулийн үеэр афганы цэргийн 54 мянга гаруй албан хаагч болон цагдаагийн бие бүрэлдэхүүн Афганистан улс даяарх санал хураах 5100 байранд байрлаж, аюулгүй байдлыг ханган ажиллах юм. 

Холбоотой мэдээ