Лонх дарс 558 мянган ам.долларын үнэ хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2018-10-16 16:17:22

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. АНУ-ын Нью-Йорк хотноо болсон дуудлага худалдаан дээр Францын Бургундия нутгийн ховор төрлийн лонх дарс 558 мянган ам.долларын үнэ хүрсэн нь дэлхийн дээд амжилт тогтоосон байна.


1945 онд үйлдвэрлэсэн “Romanee-Conti” дарсыг 32 мянган ам.доллар хүрэх байх хэмээн тооцоолж байсан боловч өнгөрсөн бямба гарагт дуудлага худалдааны “Sotheby's” төвд болсон дуудлага худалдааны үеэр уг дарс дээрх тооцоог даруй 17 дахин нугалсан үнээр зарагдсан байна. Үүнээс хэсэг хугацааны дараа яг ижил дарсыг 496 мянган ам.доллароор худалдан авчээ.


Уг хоёр дарсны аль аль нь 2007 онд 310 мянган ам.доллароор үнэлэгдэж байсан 1945 оны “Mouton-Rothschild” дарсны амжилтыг эвдлээ” гэж “CNBC” телевизийн мэдээнд тэмдэглэжээ.


Romanee-Conti” усан үзмийн талбай нь Францын зүүн нутгийн Бургундияд байрладаг бөгөөд дээрх дарснууд нь 1945 онд 600 ширхэг үйлдэрлэсэн дарсны хоёр нь ажээ.


Түүнчлэн энэ сарын эхээр 1926 онд үйлдвэрлэсэн “The Macallan” виски Их Британийн Эдинбург хотноо болсон дуудлага худалдааны үеэр 1.1 сая ам.доллароор зарагдсан байна. 

Холбоотой мэдээ