Хилийн 14 цэргийг барьцаалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-10-16 17:46:15

ТЕГЕРАН. /Xinhua/. Мягмар гарагт Ираны зүүн өмнөд нутгийн Систан болон Балучистан мужийн хилийн орчмоос зэвсэглэсэн этгээдүүд цэргийн 14 албан хаагчийг барьцаалсан тухай “IRNA” агентлаг мэдээлжээ.


“Ираны Аюулаас хамгаалах хүчний ажилтнууд мягмар гарагийн өглөө барьцаалагдсан” гэж албаны бус эх сурвалж “IRNA” агентлагт мэдээлсэн байна. Уг хэргийн талаар нэмэлт мэдээлэл одоогийн байдлаар байхгүй байгаа юм.


Ираны Систан болон Балучистан муж нь Пакистан улстай хил залгаа оршдог бөгөөд Ираны Аюулаас хамгаалах хүчин болон зэвсэгт босогчдын мөргөлдөөний гол талбар болсоор иржээ. 

Холбоотой мэдээ