Цагдаагийн алба хаагчдыг В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-17 09:19:30

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас "Элэг бүтэн Монгол" болон "Эрүүл цагдаа" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд алба хаагчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна.

Тус газрын хамт олон Сүхбаатар сумын "Номтхан" өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран 39 хүртэлх насны 59 алба хаагчийг  элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд 10 дугаар сарын 16-нд хамруулжээ.

Шинжилгээ хийх явцад вирус илэрсэн алба хаагчдын вирусыг тоолох шинжилгээнд хамруулсан бөгөөд сумдад ажиллаж байгаа алба хаагчдаа тухайн сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг цаашид зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ