Аймгийн нөөцөд 100 тонн өвс бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-17 11:31:45

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээлж байгаагаар аймгийн аюулгүйн нөөцийн өвс бэлтгэх ажил ахиц муутай байна. 

Энэ намар аймгийн нөөцөд 299 тонн өвс бэлтгэхээс одоогоор 100 тонн буюу 34,5 хувийг л бэлтгэж нөөцөлжээ. Аймгийн удирдлагаас хадлан бэлтгэх талбайн асуудлыг зохицуулж Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутагт хадлан бэлтгэж байгаа юм. Өвсөө хадлангийн талбайгаас татаж авч нөөцөлж чадаагүй байна гэж аймгийн нөөцийн дарга Д.Баярмагнай ярив. 

М.Батжаргал


Холбоотой мэдээ