АНУ “Аль-Шабаб” бүлэглэлийн 60 босогчийг устгажээ

Дэлхийн мэдээ | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-17 08:30:03
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /ВВС/. Өнгөрсөн баасан гарагт Сомалийн төв нутагт өгсөн агаарын цохилтоор “Аль-Шабаб” бүлэглэлийн 60 босогчийг устгасан гэж АНУ-ын Зэвсэгт хүчин мэдэгдлээ.


“Аль-Шабаб” босогчдын бүлэглэлийг устгах зорилгоор Сомалийн хүчинтэй хамтран явуулж буй ажиллагааны хүрээнд Харардере хотын орчимд өндөр нарийвчлалтай цохилт өгсөн бөгөөд уг цохилтод энгийн иргэд өртөөгүй гэж мэдэгдэлд мөн дурдав.


АНУ-ын агаарын цохилт өгөх ажиллагаа өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлсэн бөгөөд уг цохилтын үеэр 100 босогчийг устгасан байна.


Сомалигоос гадна манай олон улсын түнш орнууд “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой “Аль-Шабаб” бүлэглэлийг устгах амлалт өгсөн билээ гэж АНУ-ын Африк дахь цэргийн командлал мэдэгджээ.
 

Холбоотой мэдээ