Монгол-Азербайжаны бизнес уулзалт амжилттай болж өнгөрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-17 09:04:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим болон Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо хамтран 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Гадаад харилцааны яаманд Монгол-Азербайжаны Бизнес уулзалтыг анх удаа зохион байгууллаа.


Тус уулзалтад талуудыг Монгол Улсын Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эдийн засгийн Орлогч сайд Ниязи Сафаров нар тус тус тэргүүлж оролцсон бөгөөд тэргүүн нар уулзалтыг нээж үг хэлэв. Түүнчлэн Монгол, Азербайжаны Засгийн газрын болон хувийн хэвшлийн төлөөлөгчид тус тусын Засгийн газраас худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр баримталж буй бодлого, зохицуулалт, хоёр орны хоорондын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломж бололцооны талаар мэдээлэл хийж, санал солилцов.           


Энэхүү арга хэмжээ нь Монгол Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааны суурийг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тухайлбал, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн чухал арга хэмжээ болов.


Холбоотой мэдээ