АНУ Япон, Их Британи болон Европын холбоотой худалдааны хэлэлцээр байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-10-17 11:32:53

ВАШИНГТОН. /BBC/. Япон, Их Британи болон Европын холбоотой тус тус худалдааны хэлэлцээр байгуулахаар зорьж байгаа тухай АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхизер мэдээлэв.


Түүний мэдэгдэлд тэмдэглэснээр, гэрээ хэлцэл эхлэхэд нэлээн хэдэн сарын хугацаа шаардлагатай аж. Энэхүү арга хэмжээ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “America First буюу АНУ-ын эрх ашгийг хамгаас эрхэмлэнэ” уриатай мөрийн хөтөлбөрийн хүрээнд худалдааны бодлогыг шинэчлэхээр хийж буй арга хэмжээнүүдийн нэг ажээ.


Түүнчлэн АНУ болон дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ-ын хооронд худалдааны дайн өрнөж буй үед энэхүү шийдвэрийг гаргасан байна.


“Бид Япон, Их Британи болон Европын холбоотой худалдааны хэлэлцээр байгуулж, АНУ-ын худалдаа болон хөрөнгө оруулалтыг улам өргөжүүлэхийг эрмэлзэж байна” гэж Р.Лайтхизер онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ