ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийг гурван сурагч авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-17 15:18:46

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол-Оросын найрамдлын өдрүүдийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг орос хэлний бүсийн олимпиад энэ жил Баянхонгор аймагт 10 дугаар сарын 12-14-нд амжилттай боллоо.
Олимпиадад тус аймгаас гурван сурагч, хоёр багш оролцсоноос Арвайхээр сумын дөрөвдүгээр сургуулийн 12А ангийн сурагч М.Мөнхболор нэгдүгээр байр, Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн сурагч Г.Эрхэмжаргал дэд байр, "Мэргэд" сургуулийн 12б ангийн сурагч Н.Насанжаргал гуравдугаар байрт тус тус шалгарч, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхээр шагнууллаа.

Мөн Арвайхээр сумын нэгдүгээр сургуулийн орос хэлний багш Ё.Чулуунчимэг хоёрдугаар байр, Гучин-Ус сумын орос хэлний багш Б.Ажрахгүй гуравдугаар байрт шалгарч ОХУ-д нэг сар мэргэжил дээшлүүлэх эрхээр шагнуулсан юм. Орос дуу, шүлгийн уралдаанд Арвайхээр сумын нэгдүгээр сургуулийн сурагч Д.Цагаанхүү, Н.Насанжаргал, Г.Эрхэмжаргал, М.Мөнхболор нар медальт байрт шалгарлаа.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ