Нийт 21 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-17 16:15:35

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ оны аравдугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд 252 хүн гэмт хэрэгт холбогдсоны 8.3 хувь нь хүүхэд байна.

Нийт 21 хүүхэд таван төрлийн 15 гэмт хэрэг үйлдэж хуулийн байгууллагаар шалгуулжээ. Үүнд хулгайлах таван гэмт хэрэгт долоон хүүхэд, дээрэмдэх дөрвөн гэмт хэрэгт долоон хүүхэд, хүчиндэх гэмт хэрэгт нэг хүүхэд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах дөрвөн гэмт хэрэгт таван хүүхэд, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт нэг хүүхэд тус тус холбогдсон байна.

Баянхонгор, Өлзийт, Баацагаан, Баян-Өндөр, Бөмбөгөр, Баян-Овоо, Баянговь суманд үйлдэгдсэн тухайн гэмт хэргүүдэд холбогдсон хүүхдүүд насны хувьд 14-17 насны охид хөвгүүд аж.

                                                                   Б.Мөнхзул

Холбоотой мэдээ