БНАСАУ дахь хүний эрхийн байдлын талаарх шинэ тогтоол боловсруулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-10-17 14:07:04
СӨҮЛ. /ТАСС/. БНАСАУ дахь хүний эрхийн байдлын тухай шинэ тогтоолыг НҮБ арваннэгдүгээр сард батална гэж “Yonhap” агентлаг Америкийн Нью-Йорк хот дахь дипломат эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан мэдээлжээ.

“Тогтоолыг боловсруулах ажлыг Япон болон Европын Холбоо удирдан явуулж байна” гэж тус агентлаг мэдээлсэн байна. Холбогдох хороогоор батлуулсны дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблейд /ЕА/ өргөн барьж, санал хураалт явуулах аж. Өмнө нь НҮБ-ын ЕА-н гишүүд ийм тогтоолыг дэмжсэн саналыг 13 жилийн турш өгсөөр ирсэн юм.

Тухайлбал, 2015 онд баталсан тогтоолд “Умард Солонгост олон арван жилийн турш төрийн өндөр дээд түвшинд явуулж буй бодлогын хүрээнд хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдэж байна” гэжээ. Үүнтэй холбоотойгоор, “БНАСАУ-ын байдлыг Олон улсын эрүүгийн шүүхэд хэлэлцүүлэх”, мөн хориг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэхийг ЕА НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд зөвлөж байсан юм.

НҮБ-ын энэ алхамуудыг БНАСАУ-ын удирдагчид эрс шүүмжилдэг бөгөөд тус улсад үзүүлж буй дарамт шахалтыг нэмэгдүүлэх зорилгоор хүний эрхийн асуудлыг ашиглаж байна гэж мэддэг билээ.
Холбоотой мэдээ