Шинэ цувралын ухаалаг утаснууд нь “Apple”-тэй өрсөлдөхөд тус болно гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-17 14:15:31

ЛОНДОН. /ТАСС/. Хэрэглэгчдэд танилцуулсан ухаалаг гар утасны Mate 20 шинэ цуврал нь “Apple”-тэй өрсөлдөхөд тус дөхөм болно гэж “Huawei” компани үзэж байна. Энэ тухай “Huawei Consumer Business Group”-н ерөнхий захирал Ричард Ю Лондон хотод шинэ загвараа танилцуулах үеэрээ мэдэгджээ.  


“Хэд хэдэн шинж чанараараа манай бүтээгдэхүүн илүү сайн гэдэгт би итгэж байгаа бөгөөд энэ нь зах зээлд “Apple”- тэй өрсөлдөхөд тус болно гэж үзэж байна” хэмээн тэрбээр ярьсан байна.


2018 оны 2 дугаар улирлын дүнд “Huawei” компани анх удаа “Apple” компанийг ардаа орхиж дэлхий даяарх гар утасны нийлүүлэлтээрээ хоёрдугаарт жагссан юм.


Huawei Mate 20 цувралаас гадна шинэ цувралд “Huawei Mate 20 Pro”, “Huawei Mate 20 X болон “Huawei Mate 20 RS” гэгдэх өөр гурван төрлийн загварыг танилцуулсан байна.  

Холбоотой мэдээ