ОБЕГ-ын түүхэн музейд Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар үзэсгэлэн нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-17 16:37:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Онцгой байдлын албаны музейд өнөөдөр Говь-Алтай аймгийн ОБГ-ын түүхэн замналыг харуулсан үзэсгэлэн нээв. Үзэсгэлэнд тус аймгийн түүх, дурсгалт газрууд, их говийн 6 гайхамшиг болоод ОБГ-ын үе, үеийн удирдлага, алба хаагчдын хувцас хэрэглэл, амжилт, алдрыг  танилцуулжээ.

Албаны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор ОБЕГ-ын Ахмадын холбооны санаачлагаар зохион байгуулж буй тус үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Говь-Алтай аймгийн ОБГ нь анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 236 дугаар тогтоолоор аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн харъяанд байгуулж, Засгийн Газрын 2004 оны 2 дугаар сарын 27-нд 51 дүгээр тогтоолоор Гамшгаас хамгаалах штаб,  2005 оны  Засгийн газрын 48 дугаар тогтоолоор  Онцгой байдлын хэлтэс,  улмаар ОБЕГ-ын даргын 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/326 дугаар тушаалаар Онцгой байдлын газар болон өргөжсөн түүхтэй.

Өдгөө тус газарт 60 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа бөгөөд 17 -н спортын мастер төржээ.

Холбоотой мэдээ