Хөнгөвчлөх, уламжлалт эмчилгээний тасаг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-17 16:00:00
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон  аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв “Хөнгөвчлөх-Уламжлалт” эмчилгээний тасаг нээв.Тасаг нийт хоёр эмч, нэг арга зүйч, зургаан сувилагч, уламжлалт анагаах ухааны зүү төөнүүрийн их эмч гэсэн бүтэцтэй ажиллаж буй.

Албан ёсны нээлтээ хийгээгүй ч эмчилгээ, үйлчилгээгээ есдүгээр сарын гуравнаас эхлэсэн  бөгөөд энэ хугацаанд хорт хавдрын III, IV  үедээ оношлогдсон 39 өвчтөнд  хөнгөвчлөх эмчилгээ хийж, харвалтын дараах болон архаг суурь өвчлөлтэй 21 өвчтөнд зүү төөнүүр,  бариа засал, тангаар үйлчилсэн гэж БОЭТ-ийн захирал Б.Батсүх ярив. 

 “Чанартай амьдралд бид тусална” уриатай тус тасаг хөнгөвчлөх тусламжийг орчин үеийн анагаах ухааны чиг хандлага, ололт амжилт, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллах зорилт дэвшүүлсэн байна. Дашрамд дурдахад, тус  төвийн зарим тоног төхөөрөмж, тохижилтод иргэн, аж ахуйн нэгжүүд ихэд тусалсан төдийгүй гэр бүлийн гишүүни хэн нэгнээ хорт хавдрын улмаас алдсан иргэд өөрсдийн сэтгэл, санхүү хөрөнгөөр дэмжлэг үзүүлжээ.

 Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ