“Ажлын байр дэмжих” хөтөлбөрт 10 гаруй сумын 90 өрх хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-18 11:26:16

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газраас энэ онд “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй “Хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-нд ажилгүй газар тариалан эрхлэх хүсэлтэй иргэдийг бүлэг болгон хамруулжээ.

Энэ арга хэмжээнд тус аймгийн 11 сумын 14 бүлгийн 90 өрх хамрагдсан байна. Хөтөлбөрийн хүрээнд тариаланчид  10 гаруй нэр төрлийн нарийн ногоо тариалж, бүлгүүд 141 тонн ургац хураан авч өрхийн орлогоо нэмэгдүүлжээ. Жаргалант сумын “Бугат” бүлгийн 12 өрхийн гишүүд энэ арга хэмжээний үр дүнд 5.5тонн төмс, 1.5тонн лууван, 3 тонн манжин, 0,5 тонн хүрэн манжин, 1тонн сонгино, 0,2тонн сармис, 5тонн тарвас, 2.5т тингуа, 0,5т байцаа, 1улаан лооль зэрэг нэр төрлийн ногоо тариалан ургацаа хураан авчээ.

Эдгээр хураан авсан ургацаа зах зээлийн ханшаар борлуулж өрхийн орлогоо нэмэгдүүлэн ажиллаж байна гэж аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.


                                                                                                                                                                              А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ