Парламентын сонгуульд нэр дэвшигч амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-10-17 16:27:00

КАБУЛ. /Xinhua/. Лхагва гарагт Афганистаны Гельмэнд мужийн нийслэл Лашкар Гах хот дахь парламентын сонгуульд нэр дэвшигчийн кампанит ажлын байранд дэлбэрэлт үйлдсэний улмаас нэр дэвшигч амь үрэгдэж, найман хүн шархадсан тухай тус мужийн цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлэв.


“Орон нутгийн цагаар өнөө өглөөний 10 цагийн орчимд нэр дэвшигч Жабар Кахраман болон түүний дэмжигчдийн байсан сонгуулийн байранд дэлбэрэлт гарсан бөгөөд уг хэрэгт холбогдуулан гурван сэжигтэй этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна” гэж Гельмэнд мужийн захирагчийн албаны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.


Ж.Кахраман амь үрэгдсэнээр өнгөрсөн есдүгээр сарын 28-нд эхэлсэн парламентын сонгуулийн кампанит ажлын үеэр амиа алдсан нэр дэвшигчдийн тоо 10 хүрсэн байна.


10 дугаар сарын 20-нд болох Афганы парламентын сонгуульд 2500 гаруй нэр дэвшигч 249 суудлын төлөө өрсөлдөх ажээ. 

Холбоотой мэдээ