“Цайны их зам”-аар аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг Чита хотод хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-10-17 16:49:13

КРАСНОЯРСК. /РИА Новости/. Орос, Хятад, Монголын төлөөлөгчид Оросын Чита хотод гурван улсын таван бүс нутагт “Цайны их зам”-аар аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаарх Орос-Хятад-Монголын зохицуулах зөвлөлийн баярын хуралд оролцоно. Энэ тухай ОХУ-ын Өвөр Байгалын Хязгаарын хэвлэлийн алба мэдээллээ.


Гурван улсын зохицуулах зөвлөлийн тав дахь удаагийн хурал Өвөр Байгалын Хязгаарын Чита хотын хөгжмийн хүрээлэнд аравдугаар сарын 17-18-нд болно. Түүнд Буриад, Эрхүү муж, Хятадын Өвөр Монголын өөртөө засах муж, Монгол болон Өвөр Байгалын Хязгаарын төлөөлөгчид оролцоно.


Аравдугаар сарын 17-нд зохицуулах зөвлөлийн төлөөлөгчид Өвөр Байгалын Хязгаарын аялал жуулчлалын нөөц боломжтой танилцахаас гадна тус бүс нутгийн найман дүүрэг болон аялал жуулчлалын компаниуд тэдэнд үйл ажиллагаагаа танилцуулах аж.


Арга хэмжээний хүрээнд Өвөр Байгалын Хязгаарын хөгжмийн хүрээлэнд концерт тоглох юм. Төлөөлөгчид мөн Өвөр Байгалын Хязгаарын А.К. Кузнецовын нэрэмжит орон нутаг судлалын музейд зочлох аж. 

Холбоотой мэдээ