“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-10-17 17:07:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Эрдэнэт таван толгой" ХК дэргэдээ Олон нийтийн зөвлөл байгуулах болсноо зарлаж, эхний ээлжинд нэр дэвшигчийг цахим хуудсаар дамжуулан бүртгэсэн юм.

Журамд заасан шаардлага хангасан нэр дэвшигчийн дунд хоёрдугаар шатанд олон нийтийн санал асуулга явуулжээ.Санал асуулга 14 хоног үргэлжилж, энэ оны 10 дугаар сарын 15-ны 12.00 цагт дууссан байна. Олон нийт, нийгмийн хариуцлагын бодлогын дэд зөвлөлд 29, Авлига, ашиг сонирхлын хяналтын дэд зөвлөлд 14, Сэтгүүл зүйн нээлттэй байдлын дэд зөвлөлд 11 нэр дэвшигч, нийт 54 нэр дэвшигчийн дунд санал асуулга болов. 14 хоногийн хугацаанд давхардсан тоогоор 437.560 хүн “ЭТТ” ХК-ийн Олон нийтийн зөвлөлийн тухай мэдээллийг үзэж танилцан, саналаа өгчээ. Дэд зөвлөл бүрт саналын тоогоор тэргүүлсэн 3 нэр дэвшигчийг тус бүр танилцуулбал, Олон нийт, нийгмийн хариуцлагын байнгын дэд зөвлөлд жүжүигчин Н.Онон, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Гавьяат тамрчин Э.Бадар-Ууган, “Ардчиллын боловсрол” төвийн захирал  Г.Ундрал нар сонгогдсон бол Авлига, ашиг сонирхлын дэд зөвлөлд МҮОНРТ-ийн сэтгүүлч, СГЗ Г.Золжаргал, МУИС-ийн багш Ч.Лодойравсал, Н.Соронзонболд, Сэтгүүлзүйн нээлттэй байдлын зөвлөлд “ТВ-9” телевизийн “Монгол комент” нэвтрүүлгийн хөтлөгч сэтгүүлч М.Батбилэг, мөн сэтгүүлч Р.Сэргэлэн, Д.Билгүүн нар хамгийн олон санал авчээ.

 

Холбоотой мэдээ